2015-04-21

Элдэв зураг

Саяхан утсаар авсан хэдэн зургаа оруулъя. Өөрөө камертай утсаа үгүй хийчихсэн болоод гоё зургуудыг цаг тухай бүрт нь авч амжихгүй хог болж байна аа.
Улсын их дэлгүүрийн урд талбай дээрх Beatles-ийн хөшөөг будаад засаж янзалсан байна лээ. Одоо дээр нь юм бичдэг нөхдүүдийн гарыг нь хуга цохих хэрэгтэй.

Хөшөөний ард тал
Google Adsense буюу веб сайтан дээр гүүглийн реклам тавьж мөнгө олох ажлын эхлэл, хаягийн баталгаажуулалтын код ирлээ. Мөн ч их хүлээсэн дээ ;)

Урд тал нь. Ард тал нь ч байж магадгүй :)

3, 4-р хорооллын эцэст "ийм өндөр" цамхаг баригдсан байна. Англиар tower гэдэг чинь өндөр барилга, цамхагийг хэлдэг биз дээ, гэтэл энэ чинь одоо юу болж байна аа. Манай УБ чинь дүүрэн "tower-тай" хот юм биш үү???


2015-04-17

Be a Runner Be a Gunner хандивын гүйлт

Түрүүчийн долоо хоногийн амралтын өдрөөр эхнэртэйгээ хоёулаа "Be a Runner Be a Gunner" нэртэй манай Арсенал клубыг дэмжигч монгол залуусын нэгдэл "Арсенал багийн хөгжөөн дэмжигчдийн холбоо ТББ"-аас явуулсан хандивын гүйлтэнд оролцсон юм. Ойрын хэдэн жил ингэж гүйгээгүйгээрээ л гүйсэн хэхэ. Харин өнөөдөр энэхүү хандивыг Аутизмын эмгэгтэй хүүхдүүдийн сайн сайхны төлөө зориулан "Анд хүүхдүүд" сургалтын төвд албан ёсоор гардуулж өгсөн байна.


Мөн манай эхний 5 байрт орсон нөхдийн зургийг Arsenal.com сайт дээр байршуулсан байна. Бахархмаар шүү.

Мэдээллийг үзэх холбоос нь: http://www.arsenal.com/news/news-archive/20150413/pictures-be-a-gunner.-be-a-runner-2015

Гүйлтийн өмнө
Гүйлтийн дараа
Мэдээлэл, зургуудыг https://www.facebook.com/MongolianGunners facebook хуудаснаас авлаа. Та ч гэсэн нэгдэж болно.

2015-04-16

Kaspersky Endpoint Security 10 for Windows

Windows 8.1-ийн Windows Defender уг нь гайгүй л дээ, гэхдээ өөр вирусны програм суулгаж ашигламаар санагдаад өнөөдөр KES 10 суулгалаа. KAV, KIS эднүүс нь license key нь олдохгүй, дандаа 30 хоногийн trial хувилбараа шинэчилж ашигладаг болохоор ажиллагаа ихтэй санагдаад болилоо. Харин миний суулгасан нь янзтай, 2017 оны 7-р сарын 30 хүртэл license олдлоо шүү хэхэ. 65000 компьютерийн эрхтэй болохоор авбал аваарай :)
Licensing цонхны харагдах байдал. Дажгүй биз :)

2015-04-14

Удивительное чувство юмора!

БЭНЦ!!!!

Удивительное чувство юмора!

Posted by Аршак Оганесян on Tuesday, February 12, 2013

How to update crushed Google Chrome?

Миний Кром байж байгаад л update хийхгүй болчихоод байсан, саяхан учрыг нь оллоо. Шинэчлэл хийхгүй байгаа алдааг нь засах аргыг нь ч оллоо. Мөн хүмүүсийн хандсан веб хуудас руу орохгүй шал өөр сайт руу үсрэх, жишээ нь Alibaba.com руу орох гэх мэтээр ихээхэн уур хүргэж байгаа тухай зөндөө л пост уншсаны эцэст үүнийг бичиж байна. Хэрвээ таны Google Chrome интернет хөтөч шинэчлэлт буюу update хийгдэхгүй байгаа бол бас энд тэндээс рекламын самбарууд гарч ирээд байгаа бол мөн өөр өөр сайтууд руу үсрээд байгаа бол дараах зааврыг дагаарай. Энэ алдаа нь ихэвчлэн ямар нэгэн үнэгүй програм суулгах үед дагаж суусан нэмэлт өргөтгөлүүд, фишинг эсвэл скам хийдэг сайтуудаас татагдаж суугдсан нэмэлт өргөтгөлүүдээс болдог бөгөөд эдгээр нь давхар шинэчлэл буюу update хийдэг register-ийг нь гэмтээдэг.


1. Эхлээд өөрийн хэрэглэдэггүй өргөтгөл (extensions) нэмэлтүүдийг хөтөч дээрээсээ устгана. Эдгээр нь ихэнхдээ дээр дурдсанчлан төрөл бүрийн реклам харуулах, өөр сайт руу үсэргэх зэрэг үйл ажиллагааг "эрхлэн" явуулдаг.
Баруун дээд буланд байрлах менюн дээр дарна

Тэндээсээ Settings хэсэг рүү орно.

Дараа нь Extensions хэсэг рүү ороод таньж мэдэхгүй, өөрийн ашигладаггүй Extensions-үүдээ бүгдийг нь хогийн савны дүрсэн дээр дарж устгана. Эд нар нь ихэнхдээ доорх жишээн дээрх шиг тодорхой нэртэй байхгүй, бөөн үсэг тоо холилдсон нэртэй байх шиг харагдсан.

Энэ бүгдийг хийсний дараа Chrome-оо хаагаад нээхэд асуудалгүй. Зарим тохиолдолд тиймэрхүү програмууд Control Panel дотроос устгахгүй бол дахин extension суулгачихдаг юм байна лээ, давхар шалгана биз.

2. Дээр устгасан өргөтгөлүүд нь ажиллаж байх хугацаандаа өөрсдийгөө барьж өгч устгуулахгүйн тулд Chrome-ийн update хийх registry-ийг гэмтээдэг гэнэ. Тэрийг засаж сүүлийн хувилбар руу шинэчлэхийн тулд доорх REG файлыг татаж авч ажиллуулаарай. Тэгээд шинэчлэхэд зүгээр болчихно.

2015-04-10

Hidden Object Games

Би иймэрхүү нуугдсан эд зүйлс хайх, төрөл бүрийн сонирхолтой даалгавар биелүүлэх гэх мэт тоглоом тоглох дуртай. Ялангуяа BigFish - ийн тоглоомууд тун дажгүй. Сүүлийн үед нэлээн хэдэн тоглоомыг нь татаж авч суулгаж тоглолоо. Одоо зөвхөн нэг тоглоомыг л тоглоогүй үлдсэн. Гэхдээ бүгд бүрэн хувилбараар нь шүү. Англи хэлний үгийн баялаг нэмэгдүүлэх их тустай тоглоомууд даа. За тэгээд эдгээр тоглоомуудын танилцуулга видеог орууллаа, та бүхэн бас тоглохыг хүсвэл сэтгэгдлээ үлдээгээрэй, хуваалцаж болно гэж бодож байна.

Mystery Trackers: Nightsville Horror Collector's Edition

PuppetShow: The Price of Immortality Collector's Edition

The Secret Order: Beyond Time Collector's Edition

Midnight Castle - Би энэ тоглоомыг арай эхлээгүй байгаа. Сайтан дээрээ үнэгүй байх шиг байна. http://www.bigfishgames.com/games/5489/midnight-castle/?pc



Keyboard хальтирахуй...

  1. Өгөөч чихэр боов
  2. Худалдаа Хөнжлийн Банз

Цааш нь тэгж байгаад үргэлжлүүлнээ. Санаа оноо байвал бичээрэй, гол нь keyboard хальтирахуй гэж байгаа шүү хэхэ

2015-04-09

Телевизийн хөтөлбөр

www.zuragt.mn гэж веб сайт байдаг, одоо шинэчлэгдээд бүүр дажгүй болчихож. Сая баахан ухаж төнхөөд ойлгож авсан бас ерөөсөө ойлгоогүй зүйлүүдээ оруулахаар шийдлээ. Зүгээр энгийн хэрэглэгчийн талаас шүү дээ.
  1. Харагдах байдлаасаа их энгийн хөөрхөн болж, яг одоо гарч байгаа хөтөлбөрүүд нь цэнхэр өнгөөр тодорч гардаг, гараад өнгөрсөн нь сааралтаж харагдаж байна. Мөн дээр байгаа шүүлтүүрүүдээр өдрөө сонгох, сувгийн сонголт, нэвтрүүлгийн сонголт гэх мэтийг хийж болж байна. Мөн тухайн гарч буй хөтөлбөрийн дуусах хугацаа нь нөгөөх цэнхэр туузын урт богиноор тодорхой харагдаж байна. Цэнхэр тууз нь хойшоогоо багасах тусмаа нэвтрүүлэг дуусах дөхөж байна гэсэн үг юм байна. 
  2. Тухайн гарч буй нэвтрүүлэг дээр хулганаараа товшиход "Миний үзэх" хэсэгт нэмэгддэг бөгөөд та энэ нэвтрүүлгийг дагаж эхэллээ гэсэн үг бөгөөд "дуртай, таалагддаг" гэдэг үгний бэлгэ тэмдэг болох зүрхээр тэмдэглэдэг юм байна. "Миний үзэх" гэсэн хэсэг нь зүүн талын багананы доод хэсэгт харагдана. 
  3. "Миний суваг" цэснээс өөрийн үзэх сувгуудыг сонгодог бололтой юм. Гэхдээ энд бүх сувгууд харагдаж байх бөгөөд суваг болгоны баруун дээд буланд "х" тэмдэг байна. Харин би энэ сувгуудаас хэрэггүйгээ хасах юм байна гэж ойлгоод "х" дээр дартал нөгөөх суваг маань сааралтаад харин "зөв" эсвэл "сонголоо" гэсэн утгатай тэмдэг болчих юм. Тэгэнгүүт нь "аан, үзэх сувгаа сонгох юм байна" гэж бодлоо. Гэхдээ ингэж сонголоо гээд нэг их ялгарсан юм харагдсангүй. Ер нь энэ хэсэг нь нэг их ойлгогдсонгүй.
  4. "Хөтөлбөр тодруулах" цэсэнд хэдхэн нэвтрүүлгийн төрөл байх бөгөөд эдгээр нь "Хошин шог, Хөгжим, Хүүхдийн нэвтрүүлэг, ЦэнгээНт нэвтрүүлэг, Эрүүл мэнд" нар болно. Энэ дундаас хошин шогийг нь сонготол юу ч ажилласангүй, учир нь би үндсэн цэсэнд эсвэл тухайн сувгийн хөтөлбөр дотор ороогүй байсан учир хошин шогийн хөтөлбөр олоогүй юм байж. Нүүр хуудаснаас шууд сонгоод доош нь гүйлгэж байтал харин доорх зурган дээрх үр дүн харагдлаа шүү.
  5. Хамгийн тэнэг нь өмнө нь туршилтаар сонгосон янз бүрийн нэвтрүүлгүүд бүгд "Миний үзэх" хэсэгт орсон байсан бөгөөд хэрэггүйгээ хэрхэн хасахаа хайгаад хайгаад олсонгүй. Заавар хэсэгт нь уг нь хэрхэн тийш нь суваг нэмэхээ бичсэн боловч хэрхэн хасахаа мөн л оруулсангүй, энэ асуудлыг ерөөсөө бодолцоогүй юм уу эсвэл арай хийгээгүй байгаа юм уу бүү мэд.
  6. Мөн сайт таалагдвал цааш нь дамжуул гэсэн мөртлөө таалагдахгүй бол юу нь болохгүй байгааг асуусан асуулга байхгүй байна. Уг нь тэгвэл өөрсдөд нь л сайн даа, эсвэл шүүмжлүүлэхээс айв уу? хэхэ. Гэхдээ бүр нэг хэлье гэсэн хүн бол мэдээж Холбоо барих хэсгээр хэлж болох л байх л даа. 
  7. Эцэст нь хэлэхэд юм бас л хөгжиж байна шүү, хэрвээ ТВ-үүд яг хөтөлбөрөөрөө явбал хэрэглэх хүн олонтой болж энэ хэдэн гадуур зарагдаад байгаа ТВ Зоне өөр юу юу ч билээ ерөнхийдөө ашиггүй болж мэдэхээр байна. Ер нь өмнөхөө бодвол борлуулалт нь буурсан байх. Зиа нэг иймэрхүү.
  8. Өө нэмж хэлэхэд тэр дээр сонгосон солонгос кинонуудыг би үздэггүй шүү хэхэ, бүүр үзэн яддаг юм. Жишээ авах зорилгоор юу ч хамаагүй дарж сонгосон болно. Гэхдээ юу ч хамаагүй дарангуут л солонгос кино сонгогдож байна гэхээр нэвтрүүлгүүдийн ихэнх хувь нь "савангийн дуурь" гэдэг нь үнэн ч юм шиг хэхэ.

Фотошопыг ямар програм дээр хийх вэ?

Өглөөний мэнд! Өнөөдөр ажил дээрээ ирээд жаал жуул сошл ертөнцөөр дэмий тэнэж явтал "Photoshop сурцгаая залуусаа" гэдэг facebook-ийн бүлгэмд нэг залуу ингэж асууж.
- Hi, Ямар програм дээр фотошоп хийгээд байгаан, програмыг нь мэдэх хүн байвал хэлээд өгөөч.
гэнээ хаха. Элэг авчих юмаа зарим хүмүүс.

2015-04-02

Хошгоруулалт



Энэ Facebook-т ямар их хошгоруулалт явагдаж байна аа. Хүмүүсийг сайхан хошгоруулж байгаад л ажлаа амжуулчихдаг хүн цөөнгүй байна шүү. Одоогоор санаж байгаа нь дараах хоёр төрлөөр хошгоруулж байна.
  1. Зурган дээр нь худлаа магтаж, хошгоруулсан коммент үлдээх. Жишээ нь: "Миний найз нь өөлхөн шүү", "Миний аниа хамгийн мундаг нь", "Ямар царайлаг бүсгүйчүүд вэ", "Миний найз нь сайхан турчихжээ"... Энэ ихэвчлэн охид, бүсгүйчүүд дээр их тохиолдоно. Зарим нь ч үнэн сэтгэлээсээ бичдэг л байх, ээ дээ зарим нь яалт ч үгүй л хошгоруулаад байгаа юм даа.
  2. Ямар нэгэн группт өөрийн хэрэгцээтэй зүйлээ гуйхдаа "Мундагуудаа" гэж хошгоруулж ирээд л гуйдаг, эсвэл зөвлөгөө авдаг болж.
Нэмж хошгоруулалтын санаа байвал бичээрэй, би ч гэсэн санахдаа оруулнаа.

2015-04-01

Хорчин шүлэг (хошин)

Бичгийн боловсролтой хорчин айл байжээ. Дорнын боловсролтой тэд цагаан сараар хэн нь сайн шүлэгч болoхоо мэдэхээр хоорондоо уралдаж гэнэ. Тэр айлын aав, ээж, охин, хүргэн дөрөв ээлжлэн шүлэг зoхиоx болж.

Охин:
Авдар ану тэгш бєгєєд дєрвєлжин
Цоож ану тэг дундуур оршмуй.
Түлхүүр ану янагш цанагш хєдлєхvй дор
Гарах ану торго болоод дурдам болмой.

Хүргэн:
Ширээ ану тэгш бєгєєд дєрвєлжин
Цаас ану тэг дундуур оршмуй.
Бийр ану янагш цанагш хєдлєхvй дор
Гарах ану уянга болоод найраг болмой.

Ээж:
Зуух ану тэгш бєгєєд дєрвєлжин
Тогоо ану тэг дундуур оршмуй.
Шанаг ану янагш цанагш хєдлєхvй дор
Гарах ану идээн болоод ундаан болмой.

Аав байж суух газраа олж ядаад ийш тийшээ хартал ханз харагджээ. Тэгээд хэлсэн нь:
Ханз ану тэгш бєгєєд дєрвєлжин
Эмгэн ану тэг дундуур оршмуй.
Өвгєн ану янагш цанагш хєдлєхvй дор
Гарах ану хєвгvvн болоод охин болмой.

Эх сурвалж: http://forum.asuultserver.com/viewtopic.php?f=102&t=156825&start=26

Хөгжилтэй юммммаааа

За өнөөдөр чинь хүмүүсийг "дарвайтал" нь хуураад байдаг хэрэг гэсэн чинь өглөө ирэнгүүтээ компьютерийн хулгана ажиллахгүй байхаар нь хүмүүсийн хулганы лазер гэрлийг цаасаар хаагаад тавьчихая гэж бодож байсан санаа маань өрсүүлсэн нь тодорхой боллоо. Аргагүй биз дээ, өчигдөр хүмүүсийн ихэнх нь мэддэг том том сайтуудаар тиймэрхүү байдлаар яаж хүн хуурч болох вэ гэсэн санаанууд нийтлэгдчихсэн байсан хойно. Жишээ нь энд байна: http://news.xopom.com/72253/ 


Аа мөн хэд хэдэн хөөрхөн инээд хүргэмээр бичлэг, зураг, холбоосууд олсоноо хуваалцъя.
  1. Google-ийн урвуулсан хувилбар: www.com.google 
  2. Google Map дээрх PACMAN тоглоом. Газрын зураг руу орж байгаад дуртай хотоо сонгоод жаахан томруулахаар баруун доод буланд нь PACMAP тоглох сонголт гарч ирж байна лээ. 5 амиар би 3140 оноо л авсан, Улаанбаатарын гудамжинд хэцүү юм байна лээ, эргээд л битүү :P Холбоос нь www.google.com/maps 
  3. "Элбээгдоржийн онигоо" гээд блог байдаг юм байна, даанч 2011 оноос хойш хөтлөөгүй бололтой, над шиг л "гар" байна даа хэхэ http://elbegdorj-fun.blogspot.com/ 

  4. Facebook ухажээ явтал нэг ийм утасны зар харлаа. Уг нь утсаа л зарчих санаатай зургийг нь авч тавьсан бололтой юм даанч дээр бичигдсэн Facebook Messenger-ийн текстүүд "баг алчихаж". "-Даруулж маруулах юм юу гэж хийдэг юм, салах гэж байхад. Тэгээд орлуугаа хальт орсон чинь унтчихаж" гэнээ. Би л лав 2-р сувгаар ойлгоод жаахан инээж авлаа :P