Янз бүрийн вируснаас болоод хавтастай файлууд алга болох тохиолдол байдаг. Ийм флаш дискийг тун ч их цэвэрлэсэн дээ. Харин одоо энд бичигдэх аргаар та өөрөө сэргээх боломжтой.
- Notepad програмыг ажиллуулаад (энэ програм бүх компьютерт анхнаасаа суусан байдаг) дараах командыг хуулна. attrib -s -h /d /s Урд хойноо элдэв зай, тэмдэгт байх ёсгүй шүү.
- Дараа нь энэ файлаа хадгална, гэхдээ учиртай хадгална шүү. File name: хэсэгт дурын нэрээ өгөөд өргөтгөлийг нь .bat гэж өгөх ёстой.
- Доор нь байрлах Save as type: хэсгээс All Files (*.*) гэдгийг сонгоод Save дарж хадгална.
- Хадгалсан файлаа флаш диск руугаа хуулаад ажиллуулахад нуугдсан файлууд гарч ирэх ёстой. Харин гарч ирсэн үл мэдэгдэх хавтас, файлуудыг устгах хэрэгтэй шүү, тэдгээр нь вирус байх магадлалтай. Ингээд л болоо!