2015-03-27

Цастай өдрийн зураг

Ажлын цонхоор 2 shot хийснээ орууллаа. Мэргэжлийн бус камераар, мэргэжлийн бус хүн авсан шүү хаха. Сүртэй байсан шүү, цас орж байх үед.



Snow and Slow

Гадаа яг одоо ийм л байна. TJ Entertainment-ынханы бүтээл - Snow and Slow


2015-03-26

Монгол тулгатны зуун эрхэм - Жанцанноров

Энэ нэвтрүүлгийг үзэж байна. Хэзээний ч дугаар юм бүү мэд, Жанцанноров гуай ч агуу ая зохиогч юм аа, маргаангүй. Өөрийг нь мэдэхгүй байхдаа л сонсож, сэтгэлд хоногшсон аянуудыг зохиосон гэж бодохоор хүндэтгэхээс өөр аргагүй. Гэхдээ ярьж байгаа яриа нь нэг их сэтгэгдэл төрүүлж чадсангүй, нэг л их чухал үг олж хэлэх гээд хичээгээд, ядаад байгаа юм шиг санагдаад байх юм. Агуу агуу афоризм л олж хэлэх гээд ядаад байх шиг. Эсвэл зүгээр энгийн ярьж байгаа нь тэр юм уу бүү мэд. Одоо дахиж Жанцанноров гуайн ярилцлагыг сонсохгүй, үзэхгүй. Ая зохиосон бол харин сонсоно, мэдэрнэ.

2015-03-23

Sanchir is a GUNNER!

Ерөнхийлөгч Liverpool-ийг дэмждэг бол Санчир Arsenal-ыг дэмждэг. Эсвэл зүгээр л тохиолдол уу :P
Come On You Gunners!


2015-03-21

Монгол минь

Ийм нэртэй нэг сайхан дуу бий. Миний хоёр найз дуулсан юм. Хоёулаа л ОХУ-ын урлагийн мундаг сургуульд сурдаг. Хуучин архиваа ухаж байгаа тэр дууг нь олсоноо үг аятай нь орууллаа. HD-ээр нь үзээрэй.

                                 Монгол минь

     Ая: Т. Сэр-Од       Үг: Ц. Эрдэнэбаатар

 Саран наран хоёрыг ээлжлэн угтах талд
 Саруул уудам орчлонгийн сэвшээ салхины үзүүрт
 Санан мөрөөдөж тэмүүлэх сэтгэлийн гүн учигт
 Санчигны үс нь буурал эцэг эхийн сүлдэнд
МОНГОЛ МИНЬ БИЙ

Мичид марал анивчих миний нутгийн тэнгэрт
Мөнгөн саранд урлаастай алтан соёмбот далбаанд
Уулын хүрэн бүргэдийн улин исгэрэх жигүүрт
Удам юугаан дээдэлсэн ургийн бичгийн хуудсанд
МОНГОЛ МИНЬ БИЙ

Зүүдлэх болгонд эх орон
Зүрх сэтгэлд эх нутаг монгол минь бий
Зүүдлэх болгонд эх орон
Зүрх сэтгэлд эх нутаг монгол минь бий

Өргөө гэрээ тулсан хос хоёр багананд
Өглөө эртлэн боссон өлчир малчны хотонд
Алдалж тэлсэн хөхүүрийн амсар дүүрэн айрганд
Арван зүгийн бурхад цуглаж чуулсан шүтээнд
МОНГОЛ МИНЬ БИЙ

Хонгор бяцхан үрсийн хонгоны хөх толбонд
Хойморь буусан шагайн тэгш дөрвөн бэрхэнд
Үнсээд үлдсэн ээжийн саалийн үнэртэй энгэрт
Үдээд хоцорсон аавын утга төгөлдөр сургаальд
МОНГОЛ МИНЬ БИЙ

Зүүдлэх болгонд эх орон
Зүрх сэтгэлд эх нутаг монгол минь бий
Зүүдлэх болгонд эх орон
Зүрх сэтгэлд эх нутаг монгол минь бий



Мой фильм 1
2 жилийн омно дуулсан дуу. Монгол минь.
Posted by Mongolkhuu Mongoloo on Monday, April 6, 2015

2015-03-20

Нарны бүтэн хиртэлт - Total Solar Eclipse - LIVE on YouTube

Нарны бүтэн хиртэлт болж байгаа боловч Улаанбаатарт сайн мэдэгдэж харагдахгүй юм байх. Харин энэ стримээр Англиас шууд дамжуулж байгаа бөгөөд Европт илүү сайн харагдаж байгаа бололтой.

Ажлаа л хүндрүүлж байгаа юм

Цасыг заавал дагтаршуулж байж төмрөөр нүдэж цэвэрлэх ёсгүй биз дээ. Цас дөнгөж оронгуут л бүх хүмүүсээ дайчлаад хөвсгөр, хөнгөн дээр нь сайхан цэвэрлээд замын хоёр талаар гаргачихвал үгүй мөн амар аа. Тийм цасыг цэвэрлэхэд заавал тийм илүү дутуу санаа санаачлага, техник хэрэгсэл хэрэггүй дээ, олон хүн хүрз, шүүрээ бариад ороход л болох юм шиг. Энэ зам нүдээд л зогсож байгаа хэдэн хүн харахаар дандаа тэгж бодогддог юм. Цаашлаад ингэж нүдээд байхаар ямар зам тэсэхэв дээ. Хэдэн жилийн дараагаас л угаасаа муу баригдсан зам нь хагарч цоороод эхэлдэг. 
Зургийг ubnegtgel.ub.gov.mn сайтаас авав.

2015-03-19

Нэрээ монгол бичгээрээ бичицгээе

http://www.tsahimmongol.com/mongol_dictionary.html гэдэг сайт байдаг юм байна. Нэрээ оруулаад хайхаар яаж бичдэгийг нь харуулна. Их л хэрэгтэй эд юм, цагаа тулахаар олдохгүй шүү. интернет хөтөч дээрээ бүүкмарк хийгээд аваарай.
Миний нэр жишээ нь дараах маягтай.

Мөс

Би өдөр бүр ажилдаа ирж очихдоо "хоёр зээрдээ" унадаг хүн. Хорин минут алхахад их юм бодноо, их ч юм харна. Циркийн тэрүүгээр явах үедээ шинэ жилийн үеэр мөсөөр сүлд мод заасан байсныгаа баяр дуусаад хайлаад ирэх үед нь урд талын талбай дээрх моддын ёроолд хэсэг хэсгээр нь буталж тавьсан байгааг хараад нь сайхан сэтгэж шүү гэж бодсон. Дэмий энд тэнд овоололгүй хавар болж хайлах үедээ моддоо сайхан усалж, хөрсөнд нь чийг өгөх нь модонд ч, цаашлаад хотын өнгө үзэмжинд ч ашиг тустай шүү дээ.


2015-03-18

Би л лав гомдоогүй

За өчигдөр миний хувьд бөөн хожигдол амсдаг өдөр байлаа даа. Өдрийн 2 цагаас эхлээд л Хөлбөмбөгийн Холбооны ногоон талбай дээрээс Монголын Шигшээ багаа дэмжээд, хөлдөтлөө зогсож, хоолойгоо сөөтөл орилоод ч амжилтанд хүрсэнгүй, Зүүн Тимор гэгч улсад 1 – 0 хожигдож, хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 5 – 1 болсон нь 2018 онд Оросод болох дэлхийн аваргын тэмцээний болон Азийн цомын тэмцээний урьдчилсан шатны тоглолтоос хасагдах маш тодорхой шалтгаан болов оо хөөрхий.