2017-01-31

Хайрын өдрүүд


1. Нартай хуртай найман сарын өдрүүд
    Нандигнаж хэлвэл бидэн хоёрын өдрүүд
    Намайг чам руу хөглөсөн дуу шиг өдрүүд
    Над руу чамайг хөтлөсөн дурлалын өдрүүд

      Дх:
      Бие биедээ эрхлэн эгшиглэсэн
      Бидэн хоёрын хайрын өдрүүд

2. Нулимстай инээдтэй найман сарын өдрүүд
    Нуулгүй хэлвэл бидэн хоёрын өдрүүд
    Бороотой манантай гэгэлгэн бодол шиг өдрүүд
    Босон суун санасан гэгээн өдрүүд

      Дх:
      Бие биедээ эрхлэн эгшиглэсэн
      Бидэн хоёрын хайрын өдрүүд

3. Хуртай нартай найман сарын өдрүүд
    Хувьтай ерөөлтэй бидэн хоёрын өдрүүд
    Чам руу намайг хөглөсөн чандмань өдрүүд
    Чамайг над руу хөтлөсөн нандин өдрүүд

       Дх:
       Бие биедээ эрхлэн эгшиглэсэн
       Бидэн хоёрын хайрын өдрүүд

2016-10-29

Pen-Pineapple-Apple-Pen

Billboard-ын HOT100 дууны жагсаалт дахь хамгийн богинохон дуу.

2016-10-18

Элдэв зураг

Утсан дээр авсан зарим нэг зургууд.

Заан элсэн чихэр /эсвэл цагаан будаа юу?/

Хүүгийн зурсан зураг. Дугуй болон копутыг өөр өнцгөөр харуулж байгаа юм гэнэ.

BEST DRIVER тэмдэгтэй такси. 

Баянзүрх дүүргийн дугаар хорооны түлхүүрийн үзүүлэн /эсвэл хадгалах газар нь ч юмуу/ Хамгийн сонирхолтой нь түлхүүрээ голтой нь сугалаад өлгөчихсөн байдаг гэнээ :D

2016-09-26

Хэмжээс

Нэгэн ядуу эрийн эхнэр цөцгийн тос цохиж тосгоны худалдаачинд өгдөг байжээ. Тэрээр цөцгийн тосоо дугуй хэлбэрт оруулан 1кг хэмжээтэйгээр хуваасан байдаг байлаа. Нэг өдөр худалдаачин ядуу эрээс худалдаж авдаг цөцгийн тосныхоо хэмжээнд эргэлзэн жигнэж үзвэл 900г байх нь тэр. Түүний уур маш ихээр хүрчээ. Маргааш нь ядарсан эрийг дэлгүүрийн босгоор алхангуут
- Надад дахин цөцгийн тос авчирах хэрэггүй. Зальдагч минь. Би чамаас дахин юу ч худалдаж авахгүй. Чи надад 1кг гэж хэлээд 900г цөцгийн тос өгч байсан байна. Намайг тэнэг гэж бодоо юу?
- Уучлаарай, манайд туухай байхгүй. Эхнэр бид хоёр танаас худалдаж авсан 1кг элсэн чихэрийг жин дээр тавьж цөцгийн тосоо хэмждэг юм аа ...

Чиний хэмжүүрээр чамайг хэмждэг гэдгийг үргэлж санаж яваарай.

Эх сурвалж: Зугаатай хэл шинжлэл Фейсбүүк бүлгэм

2016-09-20

Таяган сандал

Саяхан гэрийнхээ ойролцоох автобусны буудал дээр "таяган сандалтай" өвөөг харсан. Уг хийц нь суга таягархуу боловч голын хэсгийг нь эргүүлээд хойш нь тулгуур хөл болгочихож байгаа юм. Зургийг нь авч амжсан, харахад ойлгоно дөө.
Монголчлох сэтгэлгээ гэж...

2015-11-19

Achievement

Тоглоом тоглож байхад янз бүрийн achievement өгдөг дөө. Жишээ нь Left 4 Dead 2 гэдэг тоглоомон дээр "The Sacrifice" гэдэг үеийг давахад энэ үеийг амжилттай давлаа гэсэн "SUPREME SACRIFICE" achievement өгдөг.

Үүнтэй адилаар амьдрал дээр ч гэсэн бид нар янз бүрийн achievement авч байдаг. Үүнийгээ нэг их юманд тоодоггүй болохоор заримдаа ч амьдрал түвэгтэй шүү хэхэ. Гэхдээ бүх зүйлийг achievement гэж төсөөлөөд хийвэл харин сонирхолтой байх юм шиг санагдлаа, өнөөдөр автобусанд явж байхдаа бодсон минь тэр.

Яаж гээч! Жишээ нь би өнөөдөр Зүүнсалааны тэр их хүн чихсэн, галзуу хулгана шиг автобусан дотор анх удаа хөл дээрээ гишгүүлэхгүй цэвэрхэн гуталтай бууж үзлээ. Ямар их урамшсан гэж санана. Орой харьж явахдаа энэ тухайгаа бодоод өөрөө өөртөө achievement өгч байгаа минь энэ.

Ингэхээр хэцүү юм бүхнийг давах гэж оролдох бүртээ "Энийг л давчих юм шүү, тэгвэл ийм achievement авна" гээд зүтгэвэл илүү хийхэд хялбар, хөгжилтэй, заавал давах даалгавартай болно биз? Гэхдээ хүн хүн өөр байх л даа, ямар ч байсан тоглоомчин хүний хувьд бол ийм байна.

За тэгээд тоглоомчин, PC донтон гэж ойлгодог хүмүүст, тоглоом гэдэг PC тоглоомын газраар төсөөлөгдөхөө больсон, ийм давуу талуудтай, гайхалтай зүйл гэж л хэлэх байна.

2015-11-06

Алдсан iPhone олох


Өнөөдөр Facebook-ээс нэг ийм гарчигтай мэдээлэл олж уншлаа. За ямархуу юм байх нь вэ гээд уншсан чинь ашиглахад их төвөгтэй юмаа, харин миний энд та бүхэнд хүргэх гэж байгаа арга бол 2 ч удаа алдаад олсон туршлага дээр үндэслэж байгаа учраас удаан ч гэсэн илүү найдвартай арга юм.
Хүн болгон Jailbreak хийгээд байж чадахгүй шүү дээ, эсвэл утсаа янз бүр болгож өөрчлөх дургүй хүмүүс байдаг. Тэдгээр хүмүүст л энэ нийтлэлийг зориулъя даа.
Та нар JailBreakMN.com дээр оруулсан аргыг үзэх бол эндээс уншиж болно. Би өөрийнхөө аргыг доор бичлээ.

  1. Эхлээд таны утас алга болсон байх ёстой (муу ёр байгаа даа :D)
  2. Танд хайрцаг нь эсвэл IMEI (Serial No) код нь байх ёстой. Таны утас гэж батлахын тулд шүү дээ, мөн өнгө, харагдах байдал энэ тэрийг нь мэдээж мэддэг байх. IMEI код яаж харахыг нь мэдэхгүй бол дуудлага хийх хэсэг дээрээ *#06# гэж бичингүүт гарч ирнэ. Ер нь хайрцаг сав, худалдаж авсан бичиг, энэ кодуудыг гэртээ нэг юман дээр хадгалаад, архивлаад авчих хэрэгтэй.
  3. Find My iPhone асааж, ID lock хийж түгжих хэрэггүй! Тийм ээ, та зөв уншсан. Ингээд түгжчихсэн утсыг (iPhone 4S-ээс дээш хувилбаруудыг) тайлах арга бараг байхгүй учир шууд сэлбэгэнд зарна. Ингэвэл та хэзээ ч утсаа олж чадахгүй юм. Харин утас ассан тохиолдолд байршлыг нь хараад л цагдаадаа мэдэгдээд сууж байхаас өөр арга байхгүй.
  4. Утсаа алдсанаа мэдсэн дариудаа тухайн дүүргийн цагдаад, эсвэл таньдаг цагдаа байдаг бол шууд хандаж, өргөдөл бичиж бүртгүүлнэ. Ингэхдээ нөгөө хадгалсан IMEI кодоо, бусад шинжийн хамтаар хэзээ, хаана, яаж алдсанаа нэгд нэгэнгүй хэлж, хаана алдсанаа баримжаагаар мэдэж байвал тэр хавийн камеруудыг шүүлгэж, сэжигтэй санагдсан хүмүүсийн талаар мэдүүлэг өгнө дөө. Хэрвээ таны аз таарч хүнд сурталгүй цагдаа таарвал шуурхай ажиллаж Хармайны (Халаасны гэдэг билүү, хэхэ) хулгайтай тэмцэх хэсгээс таны мэдээллийн дагуу хүмүүсийн царай таниулах, камерын бичлэг үзэх зэргээр ажил ундарч өгнө.
  5. Энэ хооронд "манай хулгайч" сэргэлэн гар бол гялс iTunes-д холбоод "Recover as new iPhone" гэнгүүтээ нэг "гарт" хямдхаан зарчихна. Хэрвээ азгүйтэж жаахан мэдлэг муутай нөхөр утсыг чинь туучихсан бол шинэ юм шиг утас болгох хүртэл жаахан хугацаа орно доо. 
  6. Харин авч байгаа хүндээ бол "Мобигоос авсан, мөнгөний хэрэг гарлаа" энэ тэр гээд бурж байгаад өгчихсөн учир нөгөөтөх нь юу ч мэдэхгүй ашиглаж эхэлнэ.
  7. За энэ хооронд нөгөө талд цагдаа юу хийх вэ гэхээр, мэдээж зүгээр суухгүй ээ. Таны өгсөн IMEI кодыг үүрэн телефоны операторууд руу "Ийм ийм дугаартай утсыг ямар дугаартай хэрэглэгч барьж байна вэ?" гэсэн утгатай албан бичиг хүргүүлж, бүртгүүлсэн байна. Хэрэв "манай хулгайч" утсыг тань зарж амжсан бол авсан хүний дугаарыг цагдаад эргүүлж явуулна. Харин үгүй бол дахиад л жаахан хугацаа орно. 
  8. Дугаарыг нь нэгэнт олоод авсан юм чинь цагдаа нарт утсыг чинь авсан хүн рүү залгаад хэсэг дээр нь ирэхийг үүрэгдэх, ирэнгүүт нь утсыг нь хурааж авах гэсэн ажил л үлдэнэ. Харин танд бол гэртээ суугаад хүлээх, утас олдонгуут очиж авах, мэдүүлэг бөглөх ажил л үлдэж байгаа юм.
Энд нэмж хэлэхэд таны утсыг аваад ямар ч ашиглах боломжгүй болгоод үрэн таран хийсэн нөхөр чинь төлбөрийн чадваргүй нөхөр бол ял аваад, та хохироод л үлдэнэ гэсэн үг шүү, тиймээс аль болох хүнд хурдан зарагдах нь л бид нарт ашигтай юм.

Мөн энэхүү туршлага нь зөвхөн iPhone дээр хэрэгжсэн бөгөөд Android чухам яадгийг мэдэхгүй байна, туршаад үзэхэд гэмгүй л байх.

Мөн "жаахан хугацаа" гэдэг хугацааны хэмжүүр нь цагдаагийн үйл ажиллагаа, хүнд суртал, таны азнаас шалтгаалаад хэр урт хугацаа болох нь тодорхойлогдоно шүү.
Аз таарч авсан хүн нь камерт бичигдсэн бол үйл явцыг улам л хурдасгана гэсэн үг.

Зүв зүгээр байж байгаад саяхан худалдаж авсан утсаа цагдаад хураалгачихсан хүмүүс бас хөөрхийлөлтэйяа. Дээр нь утасны хулгайн хэрэгт сэжиглэгдээд. Гэхдээ сэтгэлээр унах хэрэггүй, та үнэхээр хулгайлаагүй л бол танд зарсан хүнийг зааж өгөх, хохирлоо барагдуулах эрхтэй. Олон хүн дамжсан бол цаад хүн нь цаашаагаа хохирлоо барагдуулах замаар явагдана.

Мөн iTag гэх мэт хэрэгслүүд ашиглавал утас алдсан ч тэр доор нь мэдэх боломжтой юм шиг байна лээ.


ДҮГНЭЛТ:

  1. Аль болох барьж байсан утсыг авахдаа хайрцаг сав, өнгө зүс нь таарч байгаа эсэх, нөгөө хүнийхээ холбогдох утас, зураг, болж өгвөл дэлгэрэнгүй мэдээллийг авч байх.
  2. Анхаарал болгоомжоо нэмэгдүүлэх, хайнга зангаа засах (хэхэ)
  3. Утсан дээрх хэрэгтэй мэдээллүүдээ байнга компьютер руугаа backup (Архив) хийж байх
  4. Тэвч, итгэ, хүлээ. Тэгээд л утсаа буцааж авна даа.

2015-05-08

Флаш дискэн дэх нуугдсан файлыг сэргээх


Янз бүрийн вируснаас болоод хавтастай файлууд алга болох тохиолдол байдаг. Ийм флаш дискийг тун ч их цэвэрлэсэн дээ. Харин одоо энд бичигдэх аргаар та өөрөө сэргээх боломжтой.


  1. Notepad програмыг ажиллуулаад (энэ програм бүх компьютерт анхнаасаа суусан байдаг) дараах командыг хуулна. attrib -s -h /d /s Урд хойноо элдэв зай, тэмдэгт байх ёсгүй шүү.
  2. Дараа нь энэ файлаа хадгална, гэхдээ учиртай хадгална шүү. File name: хэсэгт дурын нэрээ өгөөд өргөтгөлийг нь .bat гэж өгөх ёстой.
  3. Доор нь байрлах Save as type: хэсгээс All Files (*.*) гэдгийг сонгоод Save дарж хадгална.
  4. Хадгалсан файлаа флаш диск руугаа хуулаад ажиллуулахад нуугдсан файлууд гарч ирэх ёстой. Харин гарч ирсэн үл мэдэгдэх хавтас, файлуудыг устгах хэрэгтэй шүү, тэдгээр нь вирус байх магадлалтай. Ингээд л болоо!
Дараагийн удаад Attribute Changer хэмээх үнэгүй програмын тухай танилцуулна, энэ програмыг бас л нуугдсан файлыг ил гаргах зорилгоор ашиглаж болдог.

2015-04-21

Элдэв зураг

Саяхан утсаар авсан хэдэн зургаа оруулъя. Өөрөө камертай утсаа үгүй хийчихсэн болоод гоё зургуудыг цаг тухай бүрт нь авч амжихгүй хог болж байна аа.
Улсын их дэлгүүрийн урд талбай дээрх Beatles-ийн хөшөөг будаад засаж янзалсан байна лээ. Одоо дээр нь юм бичдэг нөхдүүдийн гарыг нь хуга цохих хэрэгтэй.

Хөшөөний ард тал
Google Adsense буюу веб сайтан дээр гүүглийн реклам тавьж мөнгө олох ажлын эхлэл, хаягийн баталгаажуулалтын код ирлээ. Мөн ч их хүлээсэн дээ ;)

Урд тал нь. Ард тал нь ч байж магадгүй :)

3, 4-р хорооллын эцэст "ийм өндөр" цамхаг баригдсан байна. Англиар tower гэдэг чинь өндөр барилга, цамхагийг хэлдэг биз дээ, гэтэл энэ чинь одоо юу болж байна аа. Манай УБ чинь дүүрэн "tower-тай" хот юм биш үү???


2015-04-17

Be a Runner Be a Gunner хандивын гүйлт

Түрүүчийн долоо хоногийн амралтын өдрөөр эхнэртэйгээ хоёулаа "Be a Runner Be a Gunner" нэртэй манай Арсенал клубыг дэмжигч монгол залуусын нэгдэл "Арсенал багийн хөгжөөн дэмжигчдийн холбоо ТББ"-аас явуулсан хандивын гүйлтэнд оролцсон юм. Ойрын хэдэн жил ингэж гүйгээгүйгээрээ л гүйсэн хэхэ. Харин өнөөдөр энэхүү хандивыг Аутизмын эмгэгтэй хүүхдүүдийн сайн сайхны төлөө зориулан "Анд хүүхдүүд" сургалтын төвд албан ёсоор гардуулж өгсөн байна.


Мөн манай эхний 5 байрт орсон нөхдийн зургийг Arsenal.com сайт дээр байршуулсан байна. Бахархмаар шүү.

Мэдээллийг үзэх холбоос нь: http://www.arsenal.com/news/news-archive/20150413/pictures-be-a-gunner.-be-a-runner-2015

Гүйлтийн өмнө
Гүйлтийн дараа
Мэдээлэл, зургуудыг https://www.facebook.com/MongolianGunners facebook хуудаснаас авлаа. Та ч гэсэн нэгдэж болно.