2015-11-19

Achievement

Тоглоом тоглож байхад янз бүрийн achievement өгдөг дөө. Жишээ нь Left 4 Dead 2 гэдэг тоглоомон дээр "The Sacrifice" гэдэг үеийг давахад энэ үеийг амжилттай давлаа гэсэн "SUPREME SACRIFICE" achievement өгдөг.

Үүнтэй адилаар амьдрал дээр ч гэсэн бид нар янз бүрийн achievement авч байдаг. Үүнийгээ нэг их юманд тоодоггүй болохоор заримдаа ч амьдрал түвэгтэй шүү хэхэ. Гэхдээ бүх зүйлийг achievement гэж төсөөлөөд хийвэл харин сонирхолтой байх юм шиг санагдлаа, өнөөдөр автобусанд явж байхдаа бодсон минь тэр.

Яаж гээч! Жишээ нь би өнөөдөр Зүүнсалааны тэр их хүн чихсэн, галзуу хулгана шиг автобусан дотор анх удаа хөл дээрээ гишгүүлэхгүй цэвэрхэн гуталтай бууж үзлээ. Ямар их урамшсан гэж санана. Орой харьж явахдаа энэ тухайгаа бодоод өөрөө өөртөө achievement өгч байгаа минь энэ.

Ингэхээр хэцүү юм бүхнийг давах гэж оролдох бүртээ "Энийг л давчих юм шүү, тэгвэл ийм achievement авна" гээд зүтгэвэл илүү хийхэд хялбар, хөгжилтэй, заавал давах даалгавартай болно биз? Гэхдээ хүн хүн өөр байх л даа, ямар ч байсан тоглоомчин хүний хувьд бол ийм байна.

За тэгээд тоглоомчин, PC донтон гэж ойлгодог хүмүүст, тоглоом гэдэг PC тоглоомын газраар төсөөлөгдөхөө больсон, ийм давуу талуудтай, гайхалтай зүйл гэж л хэлэх байна.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл бичиж үлдээхдээ нэрээ нууцлахыг хүсвэл Comment as: хэсгээс Anonymous гэснийг сонгож оруулна уу. "Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв л байдаг" гэдэг байх аа ;)