2015-03-21

Монгол минь

Ийм нэртэй нэг сайхан дуу бий. Миний хоёр найз дуулсан юм. Хоёулаа л ОХУ-ын урлагийн мундаг сургуульд сурдаг. Хуучин архиваа ухаж байгаа тэр дууг нь олсоноо үг аятай нь орууллаа. HD-ээр нь үзээрэй.

                                 Монгол минь

     Ая: Т. Сэр-Од       Үг: Ц. Эрдэнэбаатар

 Саран наран хоёрыг ээлжлэн угтах талд
 Саруул уудам орчлонгийн сэвшээ салхины үзүүрт
 Санан мөрөөдөж тэмүүлэх сэтгэлийн гүн учигт
 Санчигны үс нь буурал эцэг эхийн сүлдэнд
МОНГОЛ МИНЬ БИЙ

Мичид марал анивчих миний нутгийн тэнгэрт
Мөнгөн саранд урлаастай алтан соёмбот далбаанд
Уулын хүрэн бүргэдийн улин исгэрэх жигүүрт
Удам юугаан дээдэлсэн ургийн бичгийн хуудсанд
МОНГОЛ МИНЬ БИЙ

Зүүдлэх болгонд эх орон
Зүрх сэтгэлд эх нутаг монгол минь бий
Зүүдлэх болгонд эх орон
Зүрх сэтгэлд эх нутаг монгол минь бий

Өргөө гэрээ тулсан хос хоёр багананд
Өглөө эртлэн боссон өлчир малчны хотонд
Алдалж тэлсэн хөхүүрийн амсар дүүрэн айрганд
Арван зүгийн бурхад цуглаж чуулсан шүтээнд
МОНГОЛ МИНЬ БИЙ

Хонгор бяцхан үрсийн хонгоны хөх толбонд
Хойморь буусан шагайн тэгш дөрвөн бэрхэнд
Үнсээд үлдсэн ээжийн саалийн үнэртэй энгэрт
Үдээд хоцорсон аавын утга төгөлдөр сургаальд
МОНГОЛ МИНЬ БИЙ

Зүүдлэх болгонд эх орон
Зүрх сэтгэлд эх нутаг монгол минь бий
Зүүдлэх болгонд эх орон
Зүрх сэтгэлд эх нутаг монгол минь бий



Мой фильм 1
2 жилийн омно дуулсан дуу. Монгол минь.
Posted by Mongolkhuu Mongoloo on Monday, April 6, 2015

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл бичиж үлдээхдээ нэрээ нууцлахыг хүсвэл Comment as: хэсгээс Anonymous гэснийг сонгож оруулна уу. "Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв л байдаг" гэдэг байх аа ;)