2015-04-14

How to update crushed Google Chrome?

Миний Кром байж байгаад л update хийхгүй болчихоод байсан, саяхан учрыг нь оллоо. Шинэчлэл хийхгүй байгаа алдааг нь засах аргыг нь ч оллоо. Мөн хүмүүсийн хандсан веб хуудас руу орохгүй шал өөр сайт руу үсрэх, жишээ нь Alibaba.com руу орох гэх мэтээр ихээхэн уур хүргэж байгаа тухай зөндөө л пост уншсаны эцэст үүнийг бичиж байна. Хэрвээ таны Google Chrome интернет хөтөч шинэчлэлт буюу update хийгдэхгүй байгаа бол бас энд тэндээс рекламын самбарууд гарч ирээд байгаа бол мөн өөр өөр сайтууд руу үсрээд байгаа бол дараах зааврыг дагаарай. Энэ алдаа нь ихэвчлэн ямар нэгэн үнэгүй програм суулгах үед дагаж суусан нэмэлт өргөтгөлүүд, фишинг эсвэл скам хийдэг сайтуудаас татагдаж суугдсан нэмэлт өргөтгөлүүдээс болдог бөгөөд эдгээр нь давхар шинэчлэл буюу update хийдэг register-ийг нь гэмтээдэг.


1. Эхлээд өөрийн хэрэглэдэггүй өргөтгөл (extensions) нэмэлтүүдийг хөтөч дээрээсээ устгана. Эдгээр нь ихэнхдээ дээр дурдсанчлан төрөл бүрийн реклам харуулах, өөр сайт руу үсэргэх зэрэг үйл ажиллагааг "эрхлэн" явуулдаг.
Баруун дээд буланд байрлах менюн дээр дарна

Тэндээсээ Settings хэсэг рүү орно.

Дараа нь Extensions хэсэг рүү ороод таньж мэдэхгүй, өөрийн ашигладаггүй Extensions-үүдээ бүгдийг нь хогийн савны дүрсэн дээр дарж устгана. Эд нар нь ихэнхдээ доорх жишээн дээрх шиг тодорхой нэртэй байхгүй, бөөн үсэг тоо холилдсон нэртэй байх шиг харагдсан.

Энэ бүгдийг хийсний дараа Chrome-оо хаагаад нээхэд асуудалгүй. Зарим тохиолдолд тиймэрхүү програмууд Control Panel дотроос устгахгүй бол дахин extension суулгачихдаг юм байна лээ, давхар шалгана биз.

2. Дээр устгасан өргөтгөлүүд нь ажиллаж байх хугацаандаа өөрсдийгөө барьж өгч устгуулахгүйн тулд Chrome-ийн update хийх registry-ийг гэмтээдэг гэнэ. Тэрийг засаж сүүлийн хувилбар руу шинэчлэхийн тулд доорх REG файлыг татаж авч ажиллуулаарай. Тэгээд шинэчлэхэд зүгээр болчихно.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл бичиж үлдээхдээ нэрээ нууцлахыг хүсвэл Comment as: хэсгээс Anonymous гэснийг сонгож оруулна уу. "Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв л байдаг" гэдэг байх аа ;)