2015-04-09

Телевизийн хөтөлбөр

www.zuragt.mn гэж веб сайт байдаг, одоо шинэчлэгдээд бүүр дажгүй болчихож. Сая баахан ухаж төнхөөд ойлгож авсан бас ерөөсөө ойлгоогүй зүйлүүдээ оруулахаар шийдлээ. Зүгээр энгийн хэрэглэгчийн талаас шүү дээ.
  1. Харагдах байдлаасаа их энгийн хөөрхөн болж, яг одоо гарч байгаа хөтөлбөрүүд нь цэнхэр өнгөөр тодорч гардаг, гараад өнгөрсөн нь сааралтаж харагдаж байна. Мөн дээр байгаа шүүлтүүрүүдээр өдрөө сонгох, сувгийн сонголт, нэвтрүүлгийн сонголт гэх мэтийг хийж болж байна. Мөн тухайн гарч буй хөтөлбөрийн дуусах хугацаа нь нөгөөх цэнхэр туузын урт богиноор тодорхой харагдаж байна. Цэнхэр тууз нь хойшоогоо багасах тусмаа нэвтрүүлэг дуусах дөхөж байна гэсэн үг юм байна. 
  2. Тухайн гарч буй нэвтрүүлэг дээр хулганаараа товшиход "Миний үзэх" хэсэгт нэмэгддэг бөгөөд та энэ нэвтрүүлгийг дагаж эхэллээ гэсэн үг бөгөөд "дуртай, таалагддаг" гэдэг үгний бэлгэ тэмдэг болох зүрхээр тэмдэглэдэг юм байна. "Миний үзэх" гэсэн хэсэг нь зүүн талын багананы доод хэсэгт харагдана. 
  3. "Миний суваг" цэснээс өөрийн үзэх сувгуудыг сонгодог бололтой юм. Гэхдээ энд бүх сувгууд харагдаж байх бөгөөд суваг болгоны баруун дээд буланд "х" тэмдэг байна. Харин би энэ сувгуудаас хэрэггүйгээ хасах юм байна гэж ойлгоод "х" дээр дартал нөгөөх суваг маань сааралтаад харин "зөв" эсвэл "сонголоо" гэсэн утгатай тэмдэг болчих юм. Тэгэнгүүт нь "аан, үзэх сувгаа сонгох юм байна" гэж бодлоо. Гэхдээ ингэж сонголоо гээд нэг их ялгарсан юм харагдсангүй. Ер нь энэ хэсэг нь нэг их ойлгогдсонгүй.
  4. "Хөтөлбөр тодруулах" цэсэнд хэдхэн нэвтрүүлгийн төрөл байх бөгөөд эдгээр нь "Хошин шог, Хөгжим, Хүүхдийн нэвтрүүлэг, ЦэнгээНт нэвтрүүлэг, Эрүүл мэнд" нар болно. Энэ дундаас хошин шогийг нь сонготол юу ч ажилласангүй, учир нь би үндсэн цэсэнд эсвэл тухайн сувгийн хөтөлбөр дотор ороогүй байсан учир хошин шогийн хөтөлбөр олоогүй юм байж. Нүүр хуудаснаас шууд сонгоод доош нь гүйлгэж байтал харин доорх зурган дээрх үр дүн харагдлаа шүү.
  5. Хамгийн тэнэг нь өмнө нь туршилтаар сонгосон янз бүрийн нэвтрүүлгүүд бүгд "Миний үзэх" хэсэгт орсон байсан бөгөөд хэрэггүйгээ хэрхэн хасахаа хайгаад хайгаад олсонгүй. Заавар хэсэгт нь уг нь хэрхэн тийш нь суваг нэмэхээ бичсэн боловч хэрхэн хасахаа мөн л оруулсангүй, энэ асуудлыг ерөөсөө бодолцоогүй юм уу эсвэл арай хийгээгүй байгаа юм уу бүү мэд.
  6. Мөн сайт таалагдвал цааш нь дамжуул гэсэн мөртлөө таалагдахгүй бол юу нь болохгүй байгааг асуусан асуулга байхгүй байна. Уг нь тэгвэл өөрсдөд нь л сайн даа, эсвэл шүүмжлүүлэхээс айв уу? хэхэ. Гэхдээ бүр нэг хэлье гэсэн хүн бол мэдээж Холбоо барих хэсгээр хэлж болох л байх л даа. 
  7. Эцэст нь хэлэхэд юм бас л хөгжиж байна шүү, хэрвээ ТВ-үүд яг хөтөлбөрөөрөө явбал хэрэглэх хүн олонтой болж энэ хэдэн гадуур зарагдаад байгаа ТВ Зоне өөр юу юу ч билээ ерөнхийдөө ашиггүй болж мэдэхээр байна. Ер нь өмнөхөө бодвол борлуулалт нь буурсан байх. Зиа нэг иймэрхүү.
  8. Өө нэмж хэлэхэд тэр дээр сонгосон солонгос кинонуудыг би үздэггүй шүү хэхэ, бүүр үзэн яддаг юм. Жишээ авах зорилгоор юу ч хамаагүй дарж сонгосон болно. Гэхдээ юу ч хамаагүй дарангуут л солонгос кино сонгогдож байна гэхээр нэвтрүүлгүүдийн ихэнх хувь нь "савангийн дуурь" гэдэг нь үнэн ч юм шиг хэхэ.

No comments:

Post a Comment

Сэтгэгдэл бичиж үлдээхдээ нэрээ нууцлахыг хүсвэл Comment as: хэсгээс Anonymous гэснийг сонгож оруулна уу. "Зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв л байдаг" гэдэг байх аа ;)